Үндсэн модиулууд


  Барааны өглөгийн тооцоо
Систем нь харилцагч, бэлтгэн нийлүүлэгчтэй өглөгийн тооцоо нийлж, хаалтын гүйлгээ хийнэ. Санхүүгийн системээс харилцагчтай үүсгэсэн өглөгийн талаарх мэдээллийг татах бөгөөд үүний дагуу тухайн тооцооны үлдэгдэл, дансны үлдэгдэл, дутсан тоо, борлуулалтын дүн,  огноо, орлогодсон болон зарлагадсан дүн, ямар хэмжээгээр хааж байгаа зэрэг мэдээллийг дэлгэрэнгүй авах боломжтой болно.
               
  Түрээсийн тасгийн тооцоо
Тухайн дэлгүүрийн түрээсийн тасгийн тооцооны бүх мэдээллийг харж тооцоог хаана.

  Үнийн өөрчлөлт
Тухайн харилцагчтай хийсэн тооцооны хувьд барааны үнэ өөрчлөгдөх тохиолдол бий. Энэ тохиолдолд барааны шинэ үнийг тохируулснаар цаашид тухайн тооцоог үнэн зөв бүртгэж явах боломжтой болно.

  Эхний үлдэгдэл
Харилцагч бүрээр эхний үлдэгдэл оруулах бөгөөд барааны нэр, нэгж үнэ, нийт тоо хэмжээ, нийт дүнг харуулна.

  Тооцооны жагсаалт
Тухайн харилцагчтай үүсгэсэн тооцоог үүссэн огноо, баримт гарсан огноо, бэлнээр эсвэл авлагаар хийсэн дүн, хаагдсан дүнг жагсаалт байдлаар харуулна.


  Баримтын жагсаалт
Харилцагчтай хийсэн тооцоог падаан бүрээр шүүн харуулна.

  Хаалт хийгдээгүй харилцагчид
Тухайн өдрөөр тооцоо нийлж, хаалт хийгдээгүй харилцагчдын дэлгүүр дээрх өглөг, авлагын мэдээллийг харах, хянах зорилготой.

  Хоорондын тооцоо тулгах
Энэ модулиар дэлгүүр болон төв кассийн хоорондын тооцоог огноогоор шүүн тулгана. Хэрэв тооцоо нийлэхгүй, зөрчилтэй байвал уг зөрчлийг арилгаж зохицуулах хэрэгтэй болно.

  Үнийн өөрчлөлтийн зөрчил шалгах
Санхүүгийн систем рүү үнийн өөрчлөлтийн гүйлгээ зөв хийгдсэн эсэхийг шалгаж алдааг илрүүлнэ.

No comments:

Post a Comment